Цөмийн зэвсгийн асуудлаар байр сууриа илэрхийлэв
2024-03-13 18:47:23
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 13-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хийлгэв.

В.Путин цөмийн зэвсгийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн тухай сэтгүүлчийн асуултад Ван Вэньбинь хариулахдаа, “Таны хэлсэн холбогдох тайлбарыг би мэдэхгүй байна” гэжээ. Тэрээр мөн хэлэхдээ, цөмийн дайнд ялагч байхгүй, дайтаж ч болохгүй гэж Хятадын удирдагч хэлсэн юм гэжээ. 

ОХУ ч гэсэн энэ зарчмыг удаа дараа нотолсоор байгааг Хятад улс анхааралдаа авсан. Цөмийн зэвсэг эзэмшсэн бүх улс орнууд хамтын аюулгүй байдлын үзэл баримтлал баримталж, дэлхийн стратегийн тэнцвэртэй, тогтвортой байдлыг хамгаалахыг бид санаачилсаар ирлээ. Өнөөгийн нөхцөл байдалд бүх талууд бодитой арга хэмжээ авч, нөхцөл байдлыг намжаахыг хамтдаа дэмжих ёстой гэжээ.