Ямар ч дарамт Израйлийн цэргийн ажиллагааг зогсоохгүй гэв
2024-03-13 10:07:12
Share
Share this with Close
youtube WeChat

Газын зурвасын өмнөд хэсгийн Рафахад цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху өчигдөр, 12-нд мэдэгдэв.

Ерөнхий сайдын тамгын газраас нийтэлсэн хэвлэлийн мэдээнд, мөн өдөр Америк-Израилийн олон нийттэй харилцах хорооны хуралд видеогоор хэлсэн үгэндээ Беньямин Нетаньяху, бүрмөсөн ялахын тулд ХАМАС-ын Рафах дахь үлдсэн зэвсэгт бүлэглэлийг устгана, эс тэгвээс ХАМАС ахин нэгдэж, Газын зурвасыг хяналтдаа авахаар санаархах болно. Рафахад явуулах цэргийн ажиллагаа үргэлжилнэ. Энгийн иргэдийг хохироохоос бид сэргийлнэ. Ямар ч дарамт шахалт Израилийн цэргийн үйл ажиллагааг зогсоохгүй гэв.