Румын улсын ерөнхийлөгч НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшихээ зарлав
2024-03-13 10:58:01
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 12-нд Румын улсын ерөнхийлөгч Иоханнис мэдэгдэл гаргаж, Умард Атлантын эвсэл (НАТО)-ийн ерөнхий нарийн бичгийн даргын төлөө өрсөлдөхөө албан ёсоор зарлав.

Иоханнис хэлэхдээ, Румын улсаа төлөөлж сонгуульд оролцохоор шийдлээ. Зүүн Европын улсууд НАТО-ийн шинэ хэтийн төлөвт маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

Энэ жил 65 настай Иоханнис 2014 онд Румын улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд 2019 оны арваннэгдүгээр сард улиран сонгогдсон юм. Румыны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байдаг тул түүний бүрэн эрхийн хугацаа энэ жил дуусна. НАТО-ийн одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Столтенберг 2014 онд энэ албан тушаалдаа орсноос хойш бүрэн эрхийн хугацаагаа хоёр удаа сунгасан юм. Түүний бүрэн эрхийн хугацаа мөн энэ оны аравдугаар сард дуусна. Румын улс 2004 онд НАТО-д элссэн гишүүн орон юм.