Хоёр чуулган бол бүх шатны ардын ардчиллыг тусган хэрэгжүүлэх чухал индэр юм
2024-03-13 18:39:47
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 13-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хийлгэв.

Ван Вэньбинь сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хорооны чуулган нь бүх шатны ардын ардчиллыг төвлөрүүлэн тусгаж гүнзгий хэрэгжүүлэх чухал индэр юм.

Энэ жилийн хувьд ардын төлөөлөгчид бүх шатны ардын ардчиллаар боловсруулсан 230 төсөл дэвшүүлсэн нь нийт төслийн 77.2 хувийг эзэлж байна. УТЗЗ-ийн БХХ-ны чуулган 5898 төслийн санал хүлээн авч, оюун ухаан, нийтлэг ойлголтоо төвлөрүүлэн, итгэл хүчээ уламжилсан юм.

Ардчилал ажиллаж байх эсэх нь үр дүнгээс хамаарна. Орчин үеийн Хятад ба дэлхий судалгааны хүрээлэнгийн гаргасан тайлангаас үзвэл, санал асуулгад оролцсон дэлхийн 23 орны төлөөлөгчдөөс 90 орчим хувь нь Хятадын үндэсний засаглалын чадавхыг эерэгээр үнэлжээ.

Цаашид Хятад улс бүх шатны ардын ардчиллыг улам өргөн хүрээтэй, хангалттай, бүрэн дүүрэн хөгжүүлэх болно гэжээ.