Гадаадын бизнес эрхлэгчид Хятадад өдөр тутмын үйлчилгээ яаж авах вэ?
2024-03-13 16:21:28
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яамнаас саяхан "Гадаадын бизнес эрхлэгчдийн Хятад дахь ажил амьдралын удирдамж" эмхтгэл гаргажээ. Хятадад бизнес эрхлэж буй гадаадын иргэдийн амьдралд тус дөхөм болох зорилгоор хэвлэсэн эмхтгэл юм. Тус эмхтгэл нь удирдамж, өдөр тутмын амьдралын үйлчилгээ, Хятадад түр болон урт хугацаагаар оршин суух, Хятадад ажил эрхлэх гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээ авах тухай бүлэгтэй. Мөн тэрчлэн орон байр, харилцах карт, банкны карт, оршин суух зөвшөөрөл, ажиллах зөвшөөрөл, нийгмийн даатгалд хамрагдах зэрэг асуудлыг багтаажээ.

Тээврийн хэрэгслээр зорчих тухайд гадаадын иргэд бичиг баримтаа шалгуулж бөглөсний дараа галт тэрэгний тасалбарыг англи хэлний 12306 цахим хуудас болон 12306 аппликэйшнээр дамжуулан онлайнаар захиалах, эсвэл вокзалд очиж тасалбар худалдан авах, буцаах, солих тохиолдолд шууд биелүүлэх боломжтой гэж удирдамжид заажээ. Гадаадын иргэд агаарын тээврийн компанийн албан ёсны AПП, цахим хуудас зэрэг салбарын платформ дээр онлайнаар нислэгийн тийз захиалах боломжтой. Метро, автобусны карт авах, аяллын аппликейшн ашиглаж онлайнаар унаа захиалах боломжтой.

Гадаадын иргэд гар утсаа ашиглан холбогдох аппликейшн татаж аваад банкны картаа бүртгүүлж холбосны дараа төлбөр хийхдээ уг AПП-ыг нээж, худалдааны QR кодыг уншуулах, төлбөрийн QR кодыг худалдагчид үзүүлж уншуулах боломжтой.

Тэрчлэн гадаадын иргэд хилээр нэвтэрсний дараа олон улсын нисэх онгоцны буудал, хуурай замын боомт, гарам, бусад боомтын газрын арилжааны банкны лангуу, валют солих байгууллага, өөрөө үйлчилдэг ченжийн машин зэрэгт бэлэн юань сольж авах боломжтой. Эсвэл АТМ машинаар олон улсын банкны картаасаа бэлэн юань гаргаж авах боломжтой байдаг.

Цаашид "Гадаадын бизнес эрхлэгчдийн Хятад дахь ажил амьдралын удирдамж"-ийг холбогдох бодлого, журам өөрчлөгдөх хэрээр жил болгон шинэчилж байх юм гэж Худалдааны яам мэдэгдэв. 

Уг удирдамжийн бүрэн эхийг дараах линкээс аваарай: https://www.gov.cn/lianbo/bumen/202403/content_6939097.htm