Босни Герцеговиныг элсүүлэхийг Европын комисс санал болгов
2024-03-13 10:23:41
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 12-нд Европын комисс Босни Герцеговиныг элсүүлэх хэлэлцээ эхлүүлэхийг Европын зөвлөлд санал болгов. Европын зөвлөл Босни Герцеговинад Европын холбоонд элсэх нэр дэвшигчийн статус олгох шийдвэр гаргаснаас хойш Босни Герцеговина ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг олон шинэчлэл хийж, Европын холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын нэгдсэн бодлогод бүрэн нийцэж байна гэж Европын комисс мэдэгдэв. 

Босни Герцеговина 2016 оны хоёрдугаар сард элсэх өргөдлөө өгсөн бөгөөд Европын зөвлөл 2022 оны 12 дугаар сард Босни Герцеговинад Европын холбооны гишүүний статус олгохоор шийдвэрлэсэн юм. 

Европын холбоонд элсэх хэлэлцээрийг албан ёсоор эхлүүлэхийн өмнө зарим процедурыг давах шаардлагатай хэвээр байна. Нэгдэн орох хэлэлцээрийн үйл явц хэдэн жилээр үргэлжилдэг ажээ.