Америк чин сэтгэлээсээ Филиппинд дэмжлэг үзүүлж байгаа юу?
2024-03-13 22:59:24
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 12-нд АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо Филиппиний нийслэл Манила хотноо мэдэгдэхдээ, дэлхийн чип нийлүүлэлтийн сүлжээ хэт төвлөрөхөөс зайлсхийхийн тулд Америк Филиппинд туслан хагас дамжуулагч үйлдвэрлэгч үйлдвэрийн  тоог хоёр дахин нэмэгдүүлнэ гэжээ. Энэхүү мэдэгдлийг гаргахаас өмнө тэрээр Америкийн компани Филиппинд нэг тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдсэн. Энэ нь Америк Филиппинд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж байгаа хэрэг үү? Эсвэл өөр зорилготой юм бол уу?

Урт хугацааны турш Америкийн Филиппинд оруулсан хөрөнгө оруулалт тийм ч их биш, жилийн хөрөнгө оруулалт нь ихэвчлэн 1 тэрбум ам.доллар байсаар ирсэн юм. 2022 оны 6-р сард Филиппин засгийн газраа шинээр бүрдүүлсний дараа Америкийн зүгээс “Энэтхэг, Номхон далайн стратеги” -ийг ахиулах нэрээр Филиппинийг бие руугаа татахыг оролдсон, гэхдээ хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээгүй  юм. Тоо баримтаас үзэхэд, 2023 онд Америк  нь Филиппиний зургаа дахь том хөрөнгө оруулагч орон гэж хэлж байвч хөрөнгө оруулалт нь мөн л 1 тэрбум ам.доллар орчим байжээ. Харин  Таиландад мөн хугацаанд 2.3 тэрбум ам.долларын хөрөнгө орлуулалт хийжээ. Дурдууштай нь Филиппиний хүн ам Таиландаас  40 саяар илүү байгаа юм. 

Жина Раймондоны энэ удаагийн Филиппин дахь айлчлалд бизнес, стратегийн салбарын 22 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй баг дагалдан явсан юм. Америкийн компани Филиппинд хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ Жина Раймондо ам бардам зарлаж байвч тодорхой тоо хэмжээний талаар ерөөс дурдаагүй юм. Үүнээс гадна, Филиппинээс АНУ-д суугаа Элчин сайд Ромуалдез хэлэхдээ, бидний зүгээс дэд бүтэц, боловсруулах үйлдвэрлэл зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Гэхдээ Америк эдгээр салбарт давуу байр эзлэхгүй гэдгийг хүмүүс бүгд мэдэж байгаа юм.  

Эдгээр байдлыг нарийн ажиглаж үзвэл Америк Филиппинд хий хоосон амлалт хийж байгаа мэт санагдаж байгаа биз. Тэгвэл тэд чухам ямар зорилготой бол? 

Шинжээчдийн үзэж байгаагаар, Америкийн ахиулах гэж байгаа “Энэтхэг, Номхон далайн стратеги” гэгч нь голдуу аюулгүй байдал, цэргийн үйл ажиллагаанд чиглэсэн учраас эдийн заагийн агуулгын эзлэх хувийн жин маш бага. Энэ нь Америкийн холбоотон орнуудын анхаарлыг татаж чадахгүй юм. Харин Филиппин зэрэг эдийн засгийн хөгжил тааруухан орны хувьд эдийн засгийн хөгжилд хүрэх нь тулгам асуудал болоод байна. Жина Раймондо Филиппин дахь айлчлалын үеэр  хөрөнгө оруулалт хийхээ амлаж байгаа нь  “Энэтхэг, Номхон далайн стратеги” гэгчдээ эдийн засгийн агуулгыг нэмж байгаа хэрэг, нөгөө нэг утгаараа Америк, Филиппиний цэргийн эвсэлд эдийн засгийн түлхэц өгөх гэж байгаа хэрэг юм. 

Филиппиний хувьд үнэхээр Америкийн далд санааг ойлгож мэдэхгүй гэж үү? Тэд Америкийн хүчийг ашиглан Рэнь Ай шүрэн арал, Хуан-Яньдао аралд нэвтрэхийг хүсэж байгаа бөгөөд Хятадын хагас дамжуулагчийн хөгжлийг хориглох гэсэн Америкийн түрэмгий байдлаас бага  ч гэсэн ашиг олохыг санаархаж байна. Сэрэмжлүүлж хэлэхэд, Филиппин сонор сэрэмжтэй байх нь чухал, Америкийн хоосон үгэнд итгэж мэхлэгдэхээс болгоомжлох ёстой.