Орчин үеийн шинэ автомашин ямар байх вэ
2024-03-13 10:57:10
Share
Share this with Close
youtube WeChat

Машиндаа хийлдэг гудастай, дронтой, хойноо гал тогоотой байх зэрэг нэмэлт тоноглол Хятадын цахилгаан машинд суурилуулж эхэлсэн. Эдгээр нэмэлт тоноглол, нэмэлт шийдэл нь сүүлийн үед гадаадын хэвлэлийн анхааралд өртөж, Хятадын үйлдвэрлэгчид өндөр зэрэглэлийн тав тухтай автомашины шинэ үе бий болгож байна гэжээ. 

Блүүмберг телевиз 11-нд, Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгчид машины үзүүлэлтээс гадна тав тухтай байхад анхаарч, өндөр технологийн систем ашиглан машинуудыг "ер бусын бүтээгдэхүүн" болгож байна гэв. 

Motuo бизнесийн зөвлөх компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Билл Руссогийн хэлснээс иш татаж, Хятад улс шинэ шийдэл гаргаж цахилгаан машины эрин үед өндөр зэрэглэлийн автомашины тухай ойлголтыг шинэчлэх хүсэлттэй байна гэжээ.

Xiaopeng Motors брэндийн цахилгаан машины борлуулагч Блүүмбергт өгсөн ярилцлагадаа, өмнө нь машин үйлдвэрлэгчид зөвхөн машины үзүүлэлт, туулах чадварт анхаардаг байсан бол бид цахилгаан машиндаа амьдрал ахуй, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүрдүүлэхийг хичээж байна. Хэрэглэгчид цахилгаан машинд илүү сонирхолтой болж байгаагийн нэг шалтгаан энд бий гэжээ.