AI харилцааг зохицуулах хууль батлав
2024-03-14 09:43:18
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 13-нд Европын парламент Хиймэл оюун ухааны тухай хууль баталлаа. Ингэснээр хиймэл оюун ухаантай холбоотой харилцааг зохицуулах чиглэлд Европын холбоо ахин нэг алхам хийв. 

Францын Страсбург хотноо болсон Европын парламентын нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэж, 523 гишүүн дэмжиж, 46 гишүүн татгалзаж, олонхийн саналаар баталжээ.

Европын холбооны дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн комиссар Тьерри Бретон цахим сүлжээнд,  Европын парламент "Найдвартай хиймэл оюун ухааны талаарх дэлхийн анхны цогц бөгөөд заавал дагаж мөрдөх журам"-ыг баталсанд талархаж байгаагаа илэрхийлжээ. 

Эх сурвалжаас үзвэл, энэхүү хуулийн төслийг батлах бүх процедур дууссан хойно Европын холбооны сонинд нийтлэх бөгөөд 20 хоногийн дараа хүчин төгөлдөр болж, хуулийн төсөлд тусгагдсан холбогдох заалтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.