Шинэчилсэн төсөв Израилийг ялалтад хүргэх баталгаа болно
2024-03-14 10:00:47
Share
Share this with Close
youtube WeChat

Израилийн таймс сонин өчигдөр, 13-нд мэдээлснээр, Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху мөн өдөр Нидерландын ерөнхий сайд Марк Рюттетэй уулзжээ. Уулзалтын үеэр, Рафах дахь Израилийн цэргийн ажиллагаа нь бид зорилгодоо хүрэхэд чухал ач холбогдолтой гэж Беньямин Нетаньяху хэлсэн гэж мэдээлжээ.

Израилийн парламент 13-ны өдөр 2024 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэн баталжээ. Тодотгосон төсөв 584.1 тэрбум NIS буюу ойролцоогоор 160 тэрбум ам. доллар бөгөөд Палестин Израилийн мөргөлдөөний өмнө батлагдсан төсвөөс ойролцоогоор 70 тэрбум NIS  буюу ойролцоогоор 19 тэрбум ам. доллараар нэмэгдсэн байна. Төсвийн ихэнхийг цэргийн ажиллагаанд зориулж, тодорхой хэсгийг мөн дайны нөхцөлд иргэдийн хэрэгцээнд зарцуулах юм байна. Ерөнхий сайдын тэргүүлдэг Ликуд намаас мэдэгдэхдээ, тодотгосон шинэ төсөв дайныг бүрэн ялалтад хүргэх баталгаа болно гэжээ.