Нефть боловсруулах үйлдвэрүүдэд дроноор халдав
2024-03-14 09:44:54
Share
Share this with Close
youtube WeChat

Украины правда сонины 13-ны дугаарт мэдээлснээр, мөн өдрийн үүрээр Украины нисгэгчгүй онгоцууд Оросын Рязань, Нижний Новгород, Ленинград мужуудад байдаг газрын тосны гурван үйлдвэрт халджээ. Энэ бол Украины Үндэсний аюулгүй байдлын газраас саяхан Оросын ар талын эрчим хүчний байгууламжуудын эсрэг явуулсан цуврал тусгай ажиллагааны үргэлжлэл юм гэжээ.

Украины үндэсний аюулгүй байдлын газрын нэрээ нууцалсан хүний хэлсэн үгээс эш татаж сонин мэдээлэхдээ, манай эхлүүлсэн эрчим хүчний системийн эсрэг довтолгооны зорилго нь Оросын эдийн засгийн чадавхийг сулруулж, Оросын газрын тос, байгалийн хийн орлогыг бууруулах юм гэжээ. Түүнчлэн Украины Үндэсний аюулгүй байдлын газар, өөрийн армитай хамтарч, Оросын Воронежид байрлах Оросын нисэх хүчний бааз, цэргийн нисэх онгоцны буудал руу нисгэгчгүй онгоцоор дайралт хийжээ.

ОХУ-ын Онц байдлын яам өчигдөр, 13-нд мэдээлэхдээ, Рязань мужид газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарсан. Шалтгаан нь нисгэгчгүй онгоц сүйрсэнээс болсон байж болзошгүй гэжээ. ТАСС агентлаг мэдээлснээр, гал түймэрт хоёр хүн түлэгдэж шархадсан байна.