Өмнөд Солонгос эмнэлгийн шинэчлэлтээ хамгаалсаар байна
2024-03-15 10:23:47
Share
Share this with Close
youtube WeChat

БНСУ-ын Боловсролын яамнаас гуравдугаар сарын 14-нд мэдээлснээр, 13-ны байдлаар, Өмнөд Солонгосын  анагаах ухааны 40 их сургуулийн 6051 оюутан сургуулиа түдгэлзүүлэх өргөдөл гаргасан нь анагаахын мэргэжлээр сурч буй оюутнуудын 32.2 хувийг эзэлж байна. Тус улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны мэдээллээр, энэ сарын 8-ны өдрийн 11 цагийн байдлаар Өмнөд Солонгосын 100 том нэгдсэн эмнэлгийн 11994 дадлагажигч, резидент эмч ажлаасаа гарч, ажил орхисон байдал 92.9 хувьд хүрсэн байна. 

Орон нутгийн цагаар өчигдөр,14-нд Ерөнхийлөгчийн Тамгын газраас засгийн газар эмнэлгийн шинэчлэлийг эргэлзэлгүйгээр ахиулна гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч эсэргүүцэгчид элсэлтийн тоо нэмэх засгийн газрын шийдвэрийг сөрж, огцрох хүмүүсийн эгнээнд нэгдэнэ гэж анагаахын их дээд сургуулиудын багш нар мэдэгдээд байна. 

Дадлагажигчид, резидентүүдийн ажлын байраа орхих эсэргүүцэл дөрөв дэх долоо хоногтоо орж байгаа тул Өмнөд Солонгосын олон том нэгдсэн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа болон мэс засал хийлгэж буй өвчтөнүүдийн тоо хоёр дахин буурч, өдөр тутмын алдагдал 1 тэрбум гаруй вон хүрч, эмч ажилтны тоог цөөлөх шаардлагатай болоод байна.