Хурдны төмөр замаар Москва Санкт Петербургийг холбоно
2024-03-15 09:57:50
Share
Share this with Close
youtube WeChat

Москва хотоос Санкт Петербург хүртэлх анхны өндөр хурдны төмөр зам барих ажлыг өчигдөр 14-нд албан ёсоор эхлүүлжээ. Энэ зам ашиглалтад орсноор Москва, Санкт Петербург хооронд 250 км цагийн хурдтай зорчих боломжтой болно.

Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр, 14-нд өндөр хурдны төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд видео илгээлт явуулжээ. Путин илгээлтдээ, өндөр хурдны төмөр зам ОХУ-ын зургаан газрыг дайран өнгөрч, 30 сая орчим хүн амьдран суудаг газар нутгийг хамрах болно. Энэ төсөл Оросын дэд бүтэц, орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чухал бүтээн байгуулалт юм гэжээ.

Тээврийн сайд Савельев нээлтэд хэлэхдээ, өндөр хурдны төмөр зам баригдаж, ашиглалтад орсноор Москва-Санкт Петербург хооронд өмнө нь галт тэрэг 4 цаг явдаг байсныг 2 цаг 15 минут болгож богиносгох юм гэжээ.

РИА Новости агентлагийн мэдээлснээр, Москва-Санкт Петербург хоорондын хурдны төмөр замыг 2028 онд ашиглалтад хүлээж авахаар төлөвлөж байна. Москва, Санкт-Петербург хотуудаас гадна бас галт тэрэгний 14 буудал шинээр нээгдэх юм байна.