АНУ нь Хятадтай холбоотой худал хуурмаг мэдээлэл тараасаар ирсэн
2024-03-15 19:58:42
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 13-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь даргалан хийлгэж, сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулжээ. 

“Ройтерс агентлагийн мэдээлснээр, АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп 2019 онд ерөнхийлөгчийн нууц зарлигт гарын үсэг зурсан. Агуулга нь гэвэл Америкийн Тагнуулын төв газарт эрх олгож Хятад, Зүүн өмнөд Ази, Номхон далайн өмнөд хэсэг, Африк зэрэгт тусгай баг байгуулан, хэвлэл мэдээлэл, худал хуурмаг сошиал хаягийг санхүүжүүлэх зэрэг нууцлаг хэлбэрээр Хятадын засгийн газрыг харлуулан гүтгэх яриа тараасан. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч ямар байр суурьтай байгаа вэ гэж ”сэтгүүлч асуулаа. 

Үүнтэй холбогдуулан Ван Вэньбинь хэлэхдээ,Америкийн Тагнуулын төв газрын дарга Уильям Жозеф Бернс Хятадын эсрэг тагнуулын үйл ажиллагаа явуулах зорилгоор илүү их хөрөнгө оруулалт хийсэн гэж олон нийтэд хандан мэдэгдсэнийг санаж байна. Таны дурдсан мэдээлэл Бернсийн хэлж буй үг хэллэгтэй яв цав нийцэж байна. Америк урт хугацааны турш төлөвлөгөөтэй, зохион байгуулалттайгаар Хятадтай холбоотой худал хуурмаг мэдээлэл тараасаар ирснийг дахин нотоллоо. Энэ нь Хятадын тухай Америкийн танин мэдэхүйн дайны чухал арга барил болсоор ирсэн гэжээ.