CGTN-ний санал асуулга 丨 ”Америк маягийн ардчилал" нь"өвчтэй ардчилал" болжээ
2024-03-16 21:12:35
Share
Share this with Close
youtube WeChat

ХТРТ-ийн CGTN, Хятадын Ардын Их Сургууль хамтран Шинэ эриний олон улсын харилцаа судлалын хүрээлэнгээр дамжиж олон улсад явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, олон улсын оролцогчдын 71.1 хувь нь АНУ-ын улс төрийн тогтолцоонд ноцтой доголдол оршиж, ардчиллын тогтолцооны гол үзэл ойлголттой маш их зөрж байна гэж үзжээ. Судалгаанд оролцогчдын 70.4 хувь нь АНУ-ыг бусад улс орнууд дагаж мөрдөх “ардчиллын хэв загвар” биш гэж үзсэн бөгөөд “Америк маягийн ардчилал”-ын хууч өвчин архагшсан, эдгэрэхэд бэрх болж, “өвчтэй ардчилал” болсон гэж хариулжээ.

“Америк маягийн ардчилал” улам бүр хөрөнгө мөнгөний хэрэгсэл болж байна

Судалгаанд оролцогчдын 72.5 хувь нь, ард түмний хүсэл зоригийг сонгуулийн үеэр л ярьдаг, сонгуулийн дараа улс төрчид аажмаар мартдаг гэжээ.

Судалгаанд оролцсон дэлхийн нийт оролцогчдын 74.5% нь, сонгуулиар олж авсан эрх мэдэл нь олон нийтийн эрх ашиг гэхээсээ илүүтэй хөрөнгөжсөн цөөн хэдэн баян хүмүүст үйлчлэх магадлал өндөр гэж үзсэн бол судалгаанд оролцогчдын 68% нь “Америк маягийн ардчилал” хэдхэн баячуудын төлж чадах мөнгөний тоглоом гэж хариулжээ.

“Хоёр намын маргаан” нийгмийн хагарлыг даамжруулж байна

Судалгаанд оролцогчдын дөнгөж 24.8 хувь нь АНУ-ын хоёр намын хамтын ажиллагаа сөргөлдөөнөөсөө илүү байна гэж хариулсан бол оролцогчдын 85 хувь нь хоёр намын зөрчилдөөн Америкийн нийгэм дэх хагарал, хуваагдлыг улам хурцатгасан гэж үзжээ. Судалгаанд оролцогчдын 84.5 хувь нь, хоёр намын зөрчил маргаан Америкийн улс төрийн тогтолцооны ноцтой доголдлыг улам бүр нэмэгдүүлсэн гэж хариулсан байна.

Чадваргүй засаглал “Америк маягийн ардчилал”-ын гутамшгийг ил болгов

Судалгаанд оролцогчдын 77.5 хувь нь, Америкийн нийгэм дэх баян хоосны ялгаа улам бүр нэмэгдсээр байна гэж хариулжээ. Судалгаанд оролцогчдын 85.6% нь, АНУ-ын өнөөгийн улс төрийн тогтолцоо галт зэвсгийн хүчирхийлэл, гэмт хэргийн асуудлыг арилгах боломжгүй гэж үзжээ. Судалгаанд оролцогчдын 74.3% нь, АНУ-д хар тамхины тархалт газар авч байна гэж үзсэн байна. Судалгаанд хамрагдагсдын 77.1% нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь АНУ-д системтэй оршиж байдаг гэж үзсэн байна.

"Үг хэлэх эрх чөлөө" гэгч нь нэрэндээ тохирохгүй байна

Судалгаанд оролцогчдын 88.6% нь Америкийн зарим улс төрчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ардчилсан тогтолцооны цоорхойг ашиглан худал мэдээлэл тараадаг гэж үзсэн байна. 

Судалгаанд оролцогчдын 65.2% нь Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэдийгээр улс төрөөс ангид, эрх чөлөө, үнэнд үйлчилдэг гэж ярьдаг ч тодорхой ашиг сонирхлын бүлэгт үйлчилдэг гэж үзжээ.

Уртнасан