"Америк маягийн ардчилал" дэлхий нийтэд үймээн самуун үүсгэж байна
2024-03-17 17:55:24
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан ХТРТ-ийн CGTN Хятадын Ардын их сургуультай хамтран Шинэ эриний олон улсын хэвлэл мэдээллийн судалгааны хүрээлэнгээр дамжуулан дэлхийн хэмжээнд санал асуулга явуулсан байна. Санал асуулгад оролцсон хүмүүс АНУ урт хугацааны турш ардчиллын сэдвээр бусад оронд дарамт шахалт үзүүлж, хувийн ашиг хүртэн, олон улсын нийгмийг хагалан бутаргаж, сөргөлдүүлж буй үйл ажиллагаанд нь дургүйцэж буйгаа илэрхийлжээ.

АНУ ардчиллаа сурталчлаад байдаг нь ноёрхлын шинж чанараа харуулав

Санал асуулгад оролцсон хүмүүсийн 71 хувь нь АНУ ардчиллын нэрээр бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон, дарамт шахалт өгөх муу үйлдэлтэй хэмээн шүүмжилж, 62.3 хувь нь хориг, эдийн засгийн албадлагын арга хэмжээ авдаг АНУ-ын ноёрхлын үйл ажиллагаанд маш их дургүйцэж буйгаа илэрхийлжээ. 

Санал асуулгад оролцогчдын 68 хувь нь АНУ хилийн чанадад “Өнгөт хувьсгал” сурталчилж байдагт сэтгэл түгшиж байна гэсэн бөгөөд 65.8 хувь нь түрэмгийлэл зэрэг замаар бусад орны улс төрийн тогтолцоог өөрчлөхөөр албадаж буйд хатуу эсэргүүцэл илэрхийлжээ.

“Ардчиллын цамхаг” дэлхий нийтийн шүүмжлэлд өртөж байна

Санал асуулгад оролцогчдын 84.3 хувь нь ардчилал харилцан адилгүй хэлбэрээр оршдог гэж үзсэн бөгөөд 84.8 хувь нь улс орнууд түүх соёл, үндсэн байдалдаа суурилан улс төрийн тогтолцоогоо сонгох ёстой гэжээ. 

80.3 хувь нь олон төрлийн соёл иргэншлийн идэвхтэй үүргийг үнэлж, 79.5 хувь нь АНУ ардчиллын нэрээр дэлхий нийтэд ноёрхлын үйл ажиллагаа явуулах оролдлого хийж буйг эсэргүүцэв. 86.8 хувь нь АНУ бусад оронтой харилцахдаа харилцан хүндэтгэхийг уриалжээ. 

Уг санал асуулгад дэлхийн 32 улс орны 39315 хүн хамрагдсан байна.