Олон улсын агаарын тээвэр сэргэлээ
2024-03-18 09:56:08
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын агаарын тээврийн зах зээл хоёрдугаар сард эрчимтэй сэргэж, нийт эргэлт 3.46 тэрбум тонн километрт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 108.6 хувиар, 2019 оны мөн үеэс 9.9 хувиар өсч цар тахлын өмнөх түвшнээс анх удаа давж, нэгдүгээр сараас 12.1 нэгжээр нэмэгджээ. 

Хоёрдугаар сард давхардсан тоогоор 4 тэрбум 892 сая зорчигч тээвэрлэсэн нь 2019 оны мөн үеийн 81.8 хувьд хүрч, гурван сар дараалан нэмэгдэв. "Бүс ба Зам" дагуух орнуудын хооронд давхардсан тоогоор 3.2 сая хүн зорчсон нь 65.4 хувийг эзэлж, 2019 оны мөн үеийн 88 хувьд хүртэл сэргэж, олон улсын агаарын шугамын сэргэлтийн нийт түвшнээс 6.2 нэгжээр өндөр байна.

Ачаа тээвэрлэлтийн хувьд олон улсын агаарын шугамаар 216 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь 2019 оны мөн үеэс 65.9 хувиар нэмэгдэж, ачаа, шуудан тээвэрлэлт сэргэж, дээд түвшинд хүрлээ. Хятадын агаарын тээврийн компаниуд Хятад-Европ чиглэлд 92 мянган тонн буюу нийт ачаа тээвэрлэлтийн 42.3 хувийг эзэлж байна. Энэ нь 2019 оны мөн үеэс 91.6 хувиар өсчээ. Хятад-Хойд Америк чиглэлд 46 мянган ачаа тээвэрлэсэн нь 2019 оны мөн үеэс гурван сар дараалан өссөн үзүүлэлт юм. Хятад-АСЕАН-ы чиглэлд тээвэрлэсэн ачаа 2019 оны мөн үеийнхээс 97.1 хувиар нэмэгдсэн. Хятад болон "Бүс ба Зам" дагуух орнууд хоорондын ачаа, шуудан тээвэрлэлт 66 мянган тонн болсон нь нийт ачаа тээврийн 30 гаруй хувийг эзэлж, 2019 оны мөн үеэс 143.8 хувиар нэмэгджээ.