Америкийн шүүмжлэлд Беньямин Нетаньяху хариу барив
2024-03-18 15:23:03
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр,17-нд Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Америкийн хэвлэлд ярилцлага өгөхдөө Америкийн Конгрессын Сенатын Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер өөрийг нь шүүмжилснийг няцаажээ. Беньямин Нетаньяху бол энх тайванд саад бологч этгээд, Израил ерөнхий сайдаа солих ёстой гэж өнгөрсөн долоо хоногт Чак Шумер шүүмжилсэн юм. 

Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлснээр, Чак Шумер 14-нд Беньямин Нетаньяхуг илээр шүүмжилжээ. Беньямин Нетаньяху зүг чиглэлээ алдаж байна, өөрийн улс төрийн ашиг сонирхлоо улс орны ашиг сонирхлоос илүүд үзэж байна. Израиль урьдчилан сонгууль явуулж, засгийн газрын удирдлагаа солих хэрэгтэй гэсэн юм. 

Ерөнхийлөгч Жо Байден мөн Чак Шумерыг дэмжиж байгаагаа илэрхийлж, Беньямин Нетаньяху Газрын зурваст цэргийн ажиллагаа явуулсаар байгаа нь Израилийг аварч буй хэрэг биш, Израилийг хорлож буй үйлдэл юм гэжээ. 

Өчигдөр, 17-нд Америкийн хэвлэлд ярилцлага өгөхдөө Беньямин Нетаньяху эдгээр шүүмжлэлийг няцааж, Америкт 9 сарын11-ний террорист халдлага гарахад шинэ сонгууль явуулахыг Израиль уриалж байгаагүй. Чак Шумер маш тохиромжгүй үг хэрэглэлээ. Израиль сонгуулиа хэзээ явуулахыг өөрсдөө шийднэ. Гаднын оролцоо хэрэггүй гэв.