Хятад Пакистаны эдийн засгийн коридорыг цаашид хөгжүүлнэ
2024-03-19 18:08:04
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр гуравдугаар сарын 19-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь даргалан хуралдуулав.

Хятад Пакистаны харилцааны талаар Линь Жянь хэлэхдээ, ноднин хоёр орон Хятад Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт хэрэгжсэний арван жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн юм. Хоёр орны удирдагч тус коридорыг чансаатай хөгжүүлэх асуудлаар шинэ чухал тохиролцоонд хүрэв. Хятад улс Пакистантай хамтран зүтгэж, хөгжин цэцэглэсэн, иргэдийн амьжиргаатай холбоотой бүтээлч ногоон нээлттэй коридорыг хамтран байгуулж, хамтын ажиллагааны салбарыг тасралтгүй гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны өсөлтийн цэг, шинэ хөдөлгөх хүчийг бий болгож, Хятад Пакистаны эдийн засгийн коридорыг сайжруулан хөгжүүлж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж өгөхөд бэлэн байна гэжээ.