ХАМАС-ыг устгаж дуусах хүртэл зогсохгүй гэв
2024-03-19 15:31:01
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын цагаан ордноос 18-нд мэдэгдэхдээ, ерөнхийлөгч Жо Байден, Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху нар Газын зурвас дахь Палестины нөхцөл байдлын талаар утсаар ярилцсан. ХАМАС-ын эсрэг явуулж байгаа Израилийн цэргийн ажиллагаанд Америк аюулгүй байдлын дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлнэ, гэхдээ Израилийн арми Рафахад өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа явуулах гэж байгаад санаа зовж байна. Өөр хувилбар эрж сүвэгчлэхийг Израилийн талд уриалж байна гэжээ. 

Өчигдөр 18-ны орой Израилийн ерөнхий сайдын ажлын алба мэдэгдэл гаргаж, Беньямин Нетаньяху, ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярихдаа ХАМАС-ыг бүрэн устгах, Израильд аюул учруулахгүй болгох хүртэл зогсохгүй гэж онцолсон гэв.