10 жилд 70 тэрбум шоо метр ус хойд нутаг руу зөөвөрлөжээ
2024-03-19 15:55:32
Share
Share this with Close
youtube WeChat

Өмнөдийн усыг хойд нутагт дамжуулах төслийн зүүн, дунд чиглэлийн эхний шатны ажил дуусч ашиглалтад орсноос хойш, зөөвөрлөсөн усны хэмжээ 70 тэрбум шоо метр давсан нь зам дагуух хотуудын эдийн засаг, нийгмийг хурдацтай хөгжихөд орон зайг нэмэгдүүлсэн гэж Хятадын өмнө зүгийн усыг хойд зүг руу дамжуулах группээс сэтгүүлч 18-нд мэдээллээ. 

Өмнөд нутгийн усыг хойд нутагт зөөвөрлөх зүүн шугамын эхний шатны төсөл Жянсу мужийн Жяндугаас Хөх мөрний усыг татаж, хойд зүг рүү дамжуулж, зам дагуух Жянсу, Аньхуй, Шаньдун мужид хүргэдэг. Энэ төсөл хэрэгжиж, 2013 оны 11 сард ашиглалтад орсон. Дунд шугамын төслийн эхний шат нь Дань Жянкөүгийн усан сангаас хойд зүг руу зөөвөрлөж, зам дагуу Хэнань, Хэбэйг дайран Бээжин, Тяньжиньд хүргэдэг. Энэ ажил дуусч 2014 оны 12 сард ашиглалтад орсон юм. 

Өмнөдийн усыг хойдод дамжуулах зүүн, дунд шугамын эхний шатны зөөвөрлөсөн ус 70 тэрбум шоо метрээс давж, Шар мөрний жил хагасын урсгалтай тэнцэж, зам дагуух 176 сая хүнд ашиг хүртээж байна. Өнөөдөр, энэхүү төсөл нь зам дагуух 7 муж, 40 гаруй том, дунд хотын усны гол эх үүсвэр болоод байна. Тэдгээрийн дотроос Бээжин хотын усан хангамжийн 70 гаруй хувийг, Тяньжиний усан хангамжийн бараг 100 хувийг бүрдүүлж байгаа юм.