Гадаадад илүү нээлттэй байлгаж хөрөнгө оруулалт татахыг дэмжинэ
2024-03-19 20:31:56
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн Зөвлөлийн Хэрэг эрхлэх газар саяхан "Гадаадад өндөр түвшинд нээлттэй байлгахыг баримтлан, гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татан ашиглах тухай үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг нийтэлсэн байна.

Уг хөтөлбөрт 5 чиглэлээр 24 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан байна. Тухайлбал: Нэгдүгээрт, зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтын эрх чөлөөтэй байдлыг хангах. Хоёрдугаарт, бодлогын дэмжлэгийг эрчимжүүлэн, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чадварыг нэмэгдүүлэх. Гуравдугаарт, шударга өрсөлдөөний орчныг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд сайн үйлчилгээ үзүүлэх. Дөрөвдүгээрт, инновацийн элементүүдийн урсгалыг нэвтрүүлж, дотоод гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн инновацийн хамтын ажиллагааг дэмжих. Тавдугаарт, дотоодын зохицуулалтыг боловсронгуй болгож, олон улсын өндөр стандарт хангасан худалдаа эдийн засгийн дүрэм журамд илүү нийцүүлэх эдгээр болно.