Бээжинд шинжлэх ухаан судалгааны 1000 хүрээлэн бий
2024-03-19 15:50:38
Share
Share this with Close
youtube WeChat

Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас өнөөдөр 19-нд зохиосон "Чанартай хөгжлийг ахиулъя" сэдэвт хэвлэлийн бага хуралд Бээжингийн олон улсын шинжлэх ухаан технологийн инновацийн төвийн бүтээн байгуулалт илэрхий үр дүнд хүрсэн гэж Бээжин хотын Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд хотын дарга Ин Ён мэдэгдэв.

Эх сурвалжийн мэдээлснээс үзвэл, Бээжин хот 92 их дээд сургууль, 1000 гаруй шинжлэх ухааны судалгааны хүрээлэнтэй бөгөөд Үндэсний лаборатори, шинжлэх ухааны томоохон тоног төхөөрөмжийн тоогоор улсдаа тэргүүлдэг. Судалгаа, шинжилгээний хөрөнгө оруулалтын хэмжээ олон жил 6 хувь орчим байсаар ирэв. Шинжлэх ухаан, технологийн ололт, оюуны өмчийг хамгаалах хууль тогтоомжийг өөрчлөх, Жунгуаньчүнийн 24 туршилтын шинэчлэлийг хэрэгжүүлж, иж бүрэн инновацийг дэмжих тогтолцоог сайжруулах зэрэг олон хууль тогтоомж хэрэгжүүллээ. Мөн 550 мянга гаруй шинжлэх ухааны судлаач, Хятадын хоёр академийн гишүүдийн тал хувь, “10 мянган хүн” хөтөлбөрийн мэргэжилтнүүдийн 25 хувиас илүү хувь нь Бээжинд ажиллаж байна. 411 эрдэмтэн Дэлхийн “байнга дурдагдах шинжлэх ухаантны жагсаалт”-д Бээжингийн 411 эрдэмтэн багтаж, дэлхийн хотуудын эхний эгнээнд орж байна. Шинжлэх ухаан, технологийн салбарт чадварлаг хүмүүс төвлөрч, хиймэл оюун ухааны чиглэлийн Бээжингийн эрдэмтэд бүх Хятадын энэ чиглэлийн эрдэмтдийн 43 хувийг эзэлдэг гэжээ.