Түрэмгийллийн түүхийн гэм буруугаа тунгаан бодохыг Японд шаардав
2024-03-19 17:29:51
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ өнөөдөр 19-нд ээлжит хэвлэлийн бага хурал хуралдуулав.

Хэвлэлийн бага хурал дээр Ясукуни сүмтэй холбоотой сэтгүүлчийн асуултад ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэлэхдээ, Ясукуни сүм бол Японы милитаризмын гадагш явуулсан түрэмгийллийн дайны оюун санааны багаж хэрэгсэл, бэлэг тэмдэг нь бөгөөд тэр түрэмгийллийн дайны түүхийн ял гэмийг үүрсэн А зэрэглэлийн 14 гэмт хэрэгтнийг тахиж байдаг. Саяхан Японы батлан хамгаалах яамны одоогийн олон албан тушаалтан Ясукуни сүмд очин мөргөл үйлдэж, халагдсан офицер анхдагч удаагаа Ясукуни сүмд тахилч болж, эдгээр багц сөрөг үйлдлүүд Японы тал түрэмгийллийн түүхэндээ хандаж буй буруу байр суурийг нь ахин тусган харууллаа. Түрэмгийллийн түүхээ зөвөөр авч үзэж, алдаа буруугаа тунгаан бодож, бодит үйл ажиллагаагаараа милитаризмээс тууштай салахыг Хятадын тал Японд шаардаж байна гэв.


Уртнасан