Хонконгийн асуудлаар эсэргүүцэл илэрхийлэв
2024-03-20 19:07:52
Share
Share this with Close
youtube WeChat

3 дугаар сарын 20-нд Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

3 дугаар сарын 19-нд Хонконгийн засаг захиргааны онцгой бүс бүрэн дэмжсэн саналаар “Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгалаах тухай тогтоол”-ыг баталсан, энэ талаар АНУ, Их Британи, Япон, Европын Холбоо элдвийг ярьж байна, ГХЯ үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ? гэсэн сурвалжлагчийн асуултад Линь Жянь хариулахдаа: Зарим орон болон байгууллага Хонконгийн “Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах тухай тогтоол”-ыг гүтгэн харлуулж байгаад Хятадын тал дургүйцэж, хатуу эсэргүүцэж байна гэв.

Линь Жянь хэлэхдээ, өндөр түвшний аюулгүй байдлын баталгаажуулалтын дагуу, Хонконг өндөр чанартай хөгжил болон өндөр түвшний нээлттэй байдалд хүрч чадна гэдэгт бид бүрэн итгэлтэй байгаа бөгөөд “Нэг улс хоёр систем” тогтвортой хэрэгжиж, Хонконг засаглалаар тогтворжсоны дараа хөгжин цэцэглэнэ гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна. Улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хамгаалах Хятадын засгийн газрын шийдвэр зориг бол тууштай, “Нэг улс хоёр систем” зарчмыг хэрэгжүүлэх шийдвэр зориг тууштай, гаднын ямарваа хүчин Хонконгийн үйл хэрэгт хөндлөнгийн оролцоо хийхийг эсэргүүцэх шийдвэр зориг тууштай юм. Уг тогтоолыг хамгаалахад чиглэсэн гүтгэлэг дайралт үр дүнд хүрэхгүй бөгөөд эцэстээ ялагдал хүлээх нь лавтай гэв.


Уртнасан