Үндэслэлгүйгээр дарамтлан байцааж албадан буцаасан явдлыг шалгахыг шаардав
2024-03-20 17:56:59
Share
Share this with Close
youtube WeChat

3 дугаар сарын 20-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Саяхан “Вашингтон пост” сонин гаргасан тусгай мэдээлэлдээ, АНУ-ын хилээр ороход нь үндэслэлгүйгээр дарамтлан байцааж албадан буцаасан Хятадын 6 оюутан, 2 зочин эрдэмтнийг сурвалжилж, тэдний зарим хүмүүсийн тохиолдлыг нарийн танилцуулсан нь АНУ-ын дотоодод олныг анхаарал татсан байна. Үүнд Хятадын тал ямар байр суурь илэрхийлэх вэ? гэсэн сурвалжлагчийн асуултад Линь Жянь хариулахдаа: Америкийн тал Хятадын иргэн, ялангуяа оюутан, эрдэмтнийг үндэслэлгүйгээр дарамтлан байцааж албадан буцаасан явдалд Хятадын тал удаа дараа хатуу чанга байр суурь илэрхийлсэн. Америкийн тал Хятадын оюутнуудад байнга гадуурхсан, улс төржсөн, сонголтын шинжтэйгээр хууль сахиулж буй явдал нь тухайн хүний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж, хоёр орны хүмүүсийн хэвийн ирж очих харилцаанд ноцтой харш саад учруулж, хоёр орны хүмүүнлэгийн солилцоонд тус дөхөм үзүүлж дэмжинэ гэсэн Америкийн талын байр суурьтай нь эсрэг болж, хоёр орны ард түмэн найрсаг солилцоо өрнүүлэх хамтын хүсэл зорилтоос няцаж байна гэв.

Хоёр орны олон салбарын дуу хоолойг сайтар сонсож, хоёр орны харилцааны тухай олон нийтийн санаа бодлын орчныг хордуулахаа больж, Хятадын иргэнийг үндэслэлгүйгээр дарамтлан байцааж албадан буцаах буруу үйлдлээ залруулж, холбогдох хэрэгт шалгалт хийж, хохирогчид хариу өгөхийг бид Америкийн талд шаардаж байна. Хятадын тал цаашид ч тууштай арга хэмжээ авч, Хятадын иргэдийн зүй зохистой хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно гэж Линь Жянь хэлэв.


Уртнасан