АНУ нь дэлхийн хуурамч мэдээллийн хамгийн том эх үүсвэр бөгөөд түгээгч
2024-03-20 20:09:49
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 20-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен 18-нд болсон "Ардчиллын удирдагчдын дээд хэмжээний уулзалт"-ын үеэр Хятад улс дэлхийн мэдээллийн орчныг гуйвуулж байна гэж буруутгасантай холбогдуулан Линь Жянь хэлэхдээ, Хятад улс холбогдох үг ярианд маш дургүйцэж, эрс эсэргүүцэж байна, АНУ-тай хатуу харилцахаа илэрхийлсэн гэжээ.

Тэрээр хэлэхдээ, ардчиллын дээд хэмжээний уулзалт гэгчээрээ ардчилал эзэрхэглэлийн сөргөлдөөн хэмээн сурталчилж байгаа нь өөрөө хуурамч тайлбар юм. Хятад улсыг хуурамч мэдээлэл тарааж байна хэмээн буруутгах нь өөрөө хуурамч мэдээлэл. АНУ бол дэлхийн хамгийн том хуурамч мэдээллийн эх үүсвэр, түгээгч гэдгийг дэлхий нийтээрээ тодорхой олж харж байгаа. Хятадын эдийн засаг тогтвортой сайжрахыг дампуурсан, оргилдоо тулсан гэж АНУ сурталчилж, “Бүс ба Зам” нь улс орнуудын ард түмэнд үр өгөөж өгч байгааг АНУ харин өрийн урхи хэмээн сурталчилдаг. Гадаадын хүмүүс Хятад улсын бодит байдлын талаар сэтгэгдлээ хуваалцвал АНУ үүнийг Хятад улс хэвлэлийнхнийг турхирч байна гэдэг. Шиньжяны тогтвортой байдал, хөгжлийг дэмжих бодлогуудыг АНУ харин албадлагаар хөдөлмөрлүүлж байна, үндэстэн ястныг нь устгах гэж байна хэмээх малгай тохдог гэжээ.

Линь Жянь хэлэхдээ, Тагнуулын төв газрын дарга зэрэг АНУ-ын улс төрчид АНУ хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдан авах гэх мэт далд аргаар Хятадын эсрэг гүтгэлгийн шинжтэй үг хэллэг тарааж байгааг нэг бус удаа хүлээн зөвшөөрсөн юм. АНУ нь Хятадын талаарх хуурамч мэдээллийг урт хугацааны турш зохион байгуулалттай, төлөвлөгөөт байдлаар тарааж байгааг эдгээр баримтууд нотолж байна. Энэ бол Хятадын талаарх ойлголтын дайн хийгээ АНУ-ын чухал арга барил болж байна гэжээ.