Холерын 700 мянган тохиолдол бүртгэгджээ
2024-03-21 16:04:20
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 20-нд ДЭМБ тайлан гаргав. Тайланд, 2023 онд дэлхийн хэмжээнд халдварт холерын 700 мянган тохиолдол бүртгэгдэж, ингэснээр дэлхийн вакцины нөөц шавхагдах эрсдэлтэй тулгарчээ. Иймд холерын вакцин үйлдвэрлэлийг өргөжүүлэхийг ДЭМБ уриалсан гэв. 

2021 оноос хойш холерын өвчлөл эрс нэмэгджээ. 2022 онд 473 мянган тохиолдол бүртгэгдсэн нь 2021 оны тооноос хоёр дахин өссөн, 2023 онд 700 мянгад хүрсэн нь өмнөх оноос 220 орчим мянгаар нэмэгдсэн тоо юм. 

ДЭМБ-ын зохион байгуулсан Вакцины хангамжийн олон улсын зохицуулах баг мэдэгдэлд, сүүлийн жилүүдэд холер урьд өмнө байгаагүй ихээр нэмэгдэж байгааг зогсоохын яаралтай арга хэмжээ авч, тэр дундаа аюулгүй ундны ус, амьдрах орчин, хувь хүний ариун цэвэрт хөрөнгө зориулж, тохиолдлыг түргэн илрүүлж, хариу арга хэмжээг яаралтай авч, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж, вакциныг хүртээмжтэй үйлдвэрлэх шаардлага гарч байна гэжээ.