Тешянь шүрэн арал дээр хууль бусаар гарсан хэрэгт холбогдуулан байр сууриа илэрхийлэв
2024-03-21 19:51:32
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Эргийн хамгаалалтын товчооны хэвлэлийн төлөөлөгч Гань Юй хэлэхдээ, 3 дугаар сарын 21-нд Филиппиний 34 хүн Хятадын талын сэрэмжлүүлэг, ятган хориглолтыг үл ойшоож Тешянь шүрэн арал дээр хууль бусаар гарсанд Хятадын талын эргийн хамгаалалтын хууль сахиулах хүмүүс уг шүрэн аралд хуулийн дагуу гарч шалган шийдвэрлэсэн. Тешянь шүрэн арлыг багтаасан Наньша арал олтригууд болон түүний ойролцоох усан бүсэд Хятад улс маргашгүй бүрэн эрхтэй бөгөөд бүрэн гүйцэд түүхийн болон хууль эрх зүйн үндэслэлтэй юм. Филиппиний талын үйлдэл Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрхэнд халдаж, “Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тухай тунхаг”-аас няцаж, Өмнөд тэнгисийн энх тайван тогтвортой байдлыг бусниулж байгаа тул Хятадын тал эрс эсэргүүцэж байна. Бүрэн эрхэнд халдахаа нэн даруй зогсоохыг бид Филиппинд шаардаж байна. Хятадын Эргийн хамгаалалтынхан хуулийн дагуу Хятад улсын харьяаллын усан бүсэд бүрэн эрхээ хамгаалан хууль сахиулах ажиллагааг үргэлжлүүлэн өрнүүлэх болно гэв.

 

Уртнасан