Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин ялалт байгуулсныг албан ёсоор зарлав
2024-03-21 18:15:17
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн бүс нутгийн цагаар 3 дугаар сарын 21-нд ОХУ-ын Сонгуулийн төв хороо хуралдаж, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг дүгнэсэн байна. 87576075 сонгогч саналаа өгч, сонгуулийн саналын ирц 77.49 хувь байсныг статистик бүртгэл харуулжээ.

Сонгуулийн бүх саналд хийсэн эхний шатны тооллогын дагуу, ОХУ-ын одоогийн ерөнхийлөгч В.Путин 87.28 дэмжсэн санал авч, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан гэж ОХУ-ын Сонгуулийн төв хорооны дарга Элла Памфилова мөн өдөр албан ёсоор мэдэгджээ.

Статистик бүртгэлээс харахад, 76277708 сонгогч дэмжсэн саналаа одоогийн ерөнхийлөгч В.Путинд өгчээ. Оросын Холбооны Коммунист намаас нэр дэвшсэн Николай Харитонов, Оросын Шинэ хүн намаас нэр дэвшсэн Владиславе Даванкове, Оросын Либерал ардчилсан намаас нэр дэвшсэн Леонид Слуцки нар тус тус 4.31, 3.85, 3.20 хувийн дэмжсэн санал авчээ.

 

Уртнасан