Хятадын цахилгаан машин гадаадын хязгаарлалтад өртөж байна
2024-03-22 20:43:25
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 22-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Саяхан Европын холбоо БНХАУ-аас импортолж буй цахилгаан машинуудад гаалийн бүртгэл хийх бөгөөд цаашид холбогдох машинд "Хямдаар борлуулахын эсрэг тарифыг нөхөж" ногдуулж магадгүй гэж мэдэгджээ. Их Британи, АНУ мөн БНХАУ-ын цахилгаан машинд нөхөн олговрын эсрэг юм уу эсвэл үндэсний аюулгүй байдалд учруулах эрсдэлийн талаар мөрдөн байцаалт хийхээр төлөвлөж байна. АНУ-ын Сангийн сайд Жэнет Йеллен хэлэхдээ, засгийн газар АНУ-ын цахилгаан автомашины үйлдвэрлэлийн амжилтыг баталгаажуулах арга хэмжээ авч байна гэсэн юм. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч ямар тайлбар өгөх вэ гэж сэтгүүлч хэвлэлийн бага хурал дээр асуув. 

Үүнтэй холбогдуулан Линь Жянь хэлэхдээ, цахилгаан машин бол даяаршсан үйлдвэрлэл учраас ажлын хуваарилалт хийж хамтран ажиллах замаар харилцан ашигтай хамт ялалт байгуулах боломжтой юм. Шударга өрсөлдөөн техникийн дэвшилд хүргэдэг гэжээ. 

Линь Жянь хэлэхдээ, Хятадын цахилгаан машин хэрэглэгчдийн талархлыг хүлээж буйн шалтгаан нь инновци болон чанарт бий, харин нөхөн төлбөрт түшиглээгүй. Хятад улс гадаадын үйлдвэрлэлд тавих хязгаарлалыг бүрэн цуцалсан. Дэлхийн авто машины компаниудад үүд хаалга ямагт нээлттэй байгаа. Тэд Хятадын зах зээлийн ашиг шимийг бүрэн эдэлж байна. 2023 онд Хятад улс Теслагийн дэлхийн хоёр дахь том зах зээл хэвээр байсан бол Mercedes-Benz, BMW, Volkswagen зэрэг нь аль эртнээс Хятадын иргэдийн сайн мэддэг брэнд болсон юм. Volkswagen автомашин Хятадын зах зээлд арван секунд тутамд нэг зарагддаг гэсэн мэдээлэл бий гэжээ.
Тэрээр хэлэхдээ, эдийн засгийн даяаршил нь ерөнхий чиг хандлага учраас ивээх үзэл огт баримталж болохгүй, худалдааны хөнгөлөлтийн бодлогуудыг дур зоргоороо ашиглах нь олон улсын худалдаа эдийн засгийн дүрмээс зөрчиж байгаа явдал юм гэжээ.