Хятадын интернет хэрэглэгч 1 тэрбум 92 сая болов
2024-03-22 15:17:52
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр гуравдугаар сарын 22-нд, Хятадын Интернет сүлжээний мэдээллийн төв (CNNIC) Бээжинд 53 дахь удаагийн "Хятадын интернетийн хөгжлийн статистик тайлан" нийтэлжээ. 2023 оны арван хоёрдугаар сарын байдлаар Хятадын интернет хэрэглэгчийн тоо 1 тэрбум 92 саяд хүрч, 2022 онтой харьцуулахад 24.8 сая шинэ хэрэглэгч нэмэгдэж, интернетийн хүртээмж 77.5 хувьд хүрчээ.

Холбогдох тоо баримтаас харахад Хятадын эдийн засгийн ерөнхий сэргэлт үргэлжлэн бэхжиж, интернет нь шинэ үйлдвэржилтийг ахиулах, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжилд тус дөхөм үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тайланд онцолсон байна.