Гуравдугаар сарын 22-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мэдэгдэл гаргаж, мөн өдөр ОХУ-ын Москва хотын захын дүүргийн концертын танхимд болсон террорист халдлагыг эрс буруушаав.
Мэдэгдэлд, энэ бол жигшүүрт хэрэг. Аймшигт террорист халдлага. Аюулгүйн зөвлөлийн гишүүд амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн, Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Шархадсан хүмүүс хурдан эдгэрч, илааршихыг хүсэж байна гэжээ.
Ямарваа хэлбэрийн терроризм нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд чиглэсэн хамгийн ноцтой заналхийлэл гэдгийг Аюулгүйн зөвлөлийн гишүүд ахин нотолсон байна.
Терроризмын үйлдэгчид, зохион байгуулагчид, санхүүжүүлэгчид, дэмжигчдийг олж тэдэнд хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх ёстой. Олон улсын хууль, Аюулгүйн зөвлөлийн тогтоолд заасан үүргийн дагуу ОХУ-ын Засгийн газар, холбогдох бусад байгууллагуудтай энэ талаар идэвхтэй хамтран ажиллахыг бүх улс оронд уриалж байна гэжээ.