Террорист халдлагыг эрс буруушаав
2024-03-23 20:31:34
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 22-ны орой ОХУ-ын Москва хотын захын дүүргийн "Гүргэм сити холл" концертын их танхимд террорист халдлага гарч, олон хүний амь эрсэдсэн явдалдХятадын засгийн газар ямар байр суурьтай байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хариулахдаа, ХУ-ын Москвад гарсан аймшигт террорист халдлагад Хятад улс гүн цочирдож байна. Халдлагад амь үрэгдэгсэд, шархадсан болон хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Хятад улс терроризмын бүх хэлбэрийг эсэргүүцэж, террорист халдлагыг эрс буруушааж байна. Оросын засгийн газрын үндэсний аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалах хүчин чармайлтыг тууштай дэмжиж байна гэжээ.