Путин террорист халдлагын талаар телевизээр үг хэлэв
2024-03-24 14:29:02
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 23-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Оросын концертын ордонд болсон террорист халдлагын талаар телевизээр ард түмэндээ хандан үг хэлж, 3-р сарын 24-ний өдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарласан байна.

Путин хэлэхдээ, энэ бол жирийн иргэдийг онилсон террорист цуст халдлага бөгөөд үүний үр дүнд олон хүн амиа алдсан байна. Одоогоор холбогдох байгууллага 11 хүнийг баривчилсан бөгөөд тэдний 4 нь террорист халдлагад шууд оролцсон байна. Хэрэг гарсны дараа, сэжигтнүүд Украины зүг зугтсан байна, Урьдчилсан мөрдөн байцаалтын дагуу хэн нэгэн тэднийг тус улсаас оргуулахын тулд хилийн гарцын цэг бэлтгэсэн байв. Хэрэг үйлдсэн хэн бүхэнд хариуцлага тооцож, зохих шийтгэл өгөх болно гэжээ.

Путин мөн хэлэхдээ, Москва болон бусад бүс нутаг терроризмын эсрэг хүчин чармайлтаа бэхжүүлж, терроризмын эсрэг нэмэлт арга хэмжээ авах болно гэжээ.