Ши Жиньпин Доминиканы ерөнхий сайдтай уулзав
2024-03-25 16:38:45
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин гуравдугаар сарын 25-ны үдээс хойш Ардын их хурлын ордонд Хятад улсад айлчлахаар хүрэлцэн ирсэн Доминикан улсын ерөнхий сайд Рузвельт Скерритийг хүлээн авч уулзлаа. 

Ши Жиньпин хэлэхдээ, Доминика бол Карибын тэнгисийн бүс нутгийн чухал орон бөгөөд уг бүс нутаг дахь Хятадын найдвартай сайн анд, сайнтүнш юм. Хятад-Доминикийн харилцаа Өмнөд, Өмнөдийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон. Доминикад тусалж буй Хятадын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн баг, эмнэлгийн баг нь хоёр орны найрамдлын тухай сайхан түүхийг бичиж, Хятадын тусламжаар баригдсан эмнэлэг, зам гүүр, цэнгэлдэх хүрээлэн болон бусад төслүүд хоёр орны найрсаг хамтын ажиллагааны гэрч болсон юм. Бүгд Найрамдах Доминикан улстай найрсаг харилцааг хамтран ажиллаж, хамтдаа хожих хамтын ажиллагааны хөдөлгөгч хүч болгон хувиргаж, Хятад Доминикийн харилцааг ахиулж, илүү их үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд сайнаар тус дөхөм үзүүлэхийг Хятад улс хүсэж байна гэжээ.