Визгүй болсноор гадны жуулчид олноороо айсуй
2024-03-25 11:19:06
Share
Share this with Close
youtube WeChat

Он гарсаар Хятадыг зорьсон гадны жуулчид нэмэгдэж, аялал жуулчлалын зах зээлийн сэргээж байна. 

Саяхан Германы 300 гаруй жуулчин Бээжинд ирэв. Визгүй зорчих шинэ бодлого хэрэгжиж эхэлснээс хойш Бээжинд хамгийн олуулаа ирсэн жуулчны баг байлаа. Тухлаг тохилог хурдны галт тэргээр жуулчид аялж, Тэнгэрийн мандал, Цагаан хэрэм үзэж, Хятадын хөгжлийг мэдэрч байв. 

Эхний хоёр сард Жянсу муж гадны 220 мянган жуулчин хүлээн авчээ. Өнгөрсөн оны эхний хоёр сартай харьцуулбал 120 гаруй хувиар нэмэгдэж, аялал жуулчлалаас 350 сая ам.долларын орлого олсон байна. Аялагчдын олонх нь 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багууд байв. Нэгдүгээр сараас, гуравдугаар сарын дунд хүртэл Жанчхүү хот хилийн чанадаас 178 мянга 500 жуулчин хүлээж авсанаас 73 мянга нь Өмнөд Солонгосын жуулчин байжээ. Солонгосчуудын энэ бүсэд аялагчдын 40 гаруй хувийг эзэлж байв.

Визгүй зорчих бодлого хэрэгжүүлж, гар утаснаас төлбөр тооцоо хийх боломж бүрдүүлснээр гадны жуулчид Хятадыг зорих нь нэмэгдэж, аялал жуулчлалын зах зээл эрчимтэй хөгжиж, дэлхийн аялал жуулчлалын зах зээлийн сэргэлтэд шинэ эрч хүч нэмж байна. Тоо баримтаас харвал, он гарсаар гадаадын аялал жуулчлалын нийт захиалга өмнөх оны мөн үеэс 3 дахин нэмэгдсэн байна. Үүнээс Ази 55 хувийг эзэлж, аялал жуулчлалын хамгийн том зах зээл хэвээр байна. Удаад нь Европ руу чиглэсэн аялал 30 хувийг эзэлж, Хойд Америк, Австралийг зорих хүмүүс 15 хувийг эзэлж байна.