Хятад улс шийдвэртэй арга хэмжээ авах болно гэв
2024-03-25 19:42:06
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 25-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр, сэтгүүлч Рэнь Айжяо арлын талаар асуув.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэлэхдээ: Рэнь Айжяо бол Хятадын Наньша арлуудын нэг хэсэг бөгөөд түүхнээсээ Хятадын нутаг дэвсгэр байсаар ирсэн юм. 3-р сарын 23-нд Филиппин улс хангамжийн нэг хөлөг онгоц болон эргийн хамгаалалтын хоёр хөлөг онгоцыг амьдралын хэрэглэгдэхүүнээр хангах нэрийдлээр Рэнь Айжяо арлын зэргэлдээх тэнгист хууль бусаар нэвтрүүлэв. Үнэн хэрэгтээ Филиппиний тал энэ удаад амьдралын хэрэглэгдэхүүн тээвэрлэсэн биш, харин хууль бусаар "далайн эрэг дээр байрладаг" байлдааны хөлөг онгоцыг засан бэхжүүлэхэд шаардагдах барилгын материалыг тээвэрлэсэн юм, зорилго нь гэвэл Хятадын хүн байхгүй арлууд дээр байнгын заставуудыг байгуулж, үүгээр дамжин Рэнь Айжяо арлыг хууль бусаар бүрмөсөн эзлэх гэсэн явдал юм. Филиппин хэлсэн үгнээсээ буцаж, үгээ зөрчиж, Хятадын өмнө хүлээсэн амлалтаа олон удаа ноцтой зөрчиж, “Өмнөд Хятадын тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаглал”-ын 5-р зүйлийг ноцтой зөрчсөн байна. Филиппиний хөлөг онгоц хүчээр нэвтэрсэн тул Хятадын эргийн хамгаалалтынхан шаардлагатай хууль сахиулах арга хэмжээ авахаас өөр аргагүй болж, тухайн газар дээр нь авсан арга хэмжээ хууль ёсонд нийцэж, мэргэжлийн хязгаарлалт байсан учир буруутгах аргагүй юм. Филиппиний тал халдан түрэмгийлж, өдөөн хатгасан үйлдлээ нэн даруй зогсоохыг Хятад улс шаардаж байна, хэрэв өөрийн замаар мужуудлан явахаар оролдвол, Хятад улс эрхбиш үргэлжлэн шийдвэртэй арга хэмжээ авч, өөрийн нутаг дэвсгэрийн бүрэн эрх болон далай тэнгисийн эрх ашгаа хамгаалах болно гэжээ.