Филиппинд хатуу эсэргүүцэл илэрхийлэв
2024-03-25 16:02:09
Share
Share this with Close
youtube WeChat

Филиппиний усан онгоц саяхан Рэнь Ай шүрэн арлын бүсэд хууль бусаар орж ирж, нөхөн хангалтын тээвэр хийсэн байна. Өнөөдөр, гуравдугаар сарын 25-нд Филиппинд суугаа Хятадын ЭСЯ тус улсын Гадаад харилцааны яаманд хатуу эсэргүүцэл илэрхийлжээ.

Уржигдар, 23-нд Филиппин амлалтаасаа няцаж, Хятадын урьдчилан өгсөн хатуу эсэргүүцлийг үл ойшоож, хангамжийн бараа татах нэг усан онгоц, эргийн харуулын 2 усан онгоц явуулж, Хятадын Наньша арлын ойролцоох усан хилд халдаж, Рэнь Ай шүрэн арлын ойролцоо хайрдсан цэргийн хөлөг онгоцонд барилгын материал хүргэж, хуль бусаар үлдээсэн хөлгөө засварлан бэхлэлт болгохоор оролдсон. Хятадын эргийн хамгаалалтын хүчин хууль дүрмийг дагуу тосон хориглож, хөөн зайлуулж, Филиппиний талын оролдлогыг таслан зогсоож, хуулийн дагуу, мэргэжлийн хүрээнд ажиллаж шийдвэрлэсэн гэж Хятадын тал тэмдэглэв.

Рэнь Ай шүрэн арал бол Хятадын Наньша арал олтирогуудын бүрэлдэхүүнд багтдаг. Хятад улс Рэнь Ай шүрэн арал, Наньша арал олтирог, түүний ойролцоох тэнгист маргашгүй бүрэн эрхтэй юм. Өмнөд тэнгис дэх Хятадын талын бүрэн эрх нэг өдөр гэнэт бий болоогүй, түүхийн урт хугацаанд бий болсон, түүхийн, хуулийн бүрэн үндэслэлтэй. Филиппин хэрэв өөрийнхөөр зүтгэвэл Хятадын тал хариу тууштай арга хэмжээ авч нутаг дэвсгэрийн бүрэн эрх, далайн эрх ашгаа хамгаална гэв.


Уртнасан