Хэрэглэгчдийн 48.8 хувь нь 5G ашиглаж байна
2024-03-25 15:31:32
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын харилцаа холбооны салбар энэ оны эхний хоёр сард ерөнхийдөө тогтвортой байсны дээр, цахим холбооны салбарын бизнес хоёр оронтой тоонд хүрч өссөн байна. Хятадын нийт хэрэглэгчдийн бараг тавин хувийг 5G хэрэглэгч эзлэх болж, гигават урсгал хэрэглэгчийн тоо 25 хувиас давжээ.

Статистикаас харвал, хоёрдугаар сарын байдлаар цахим холбооны суурь гурван компани, мөн Хятадын радио, телевиз хамтран хөгжүүлсэн хөдөлгөөнт сүлжээний гар утас хэрэглэгч 1 тэрбум 746 саяд болжээ. Эдгээрээс 5G хэрэглэгч 851 сая болсон нь нийт хэрэглэгчийн 48.8 хувийг эзэлж байгаа юм. Цахим холбооны суурь гурван компанийн өргөн зурвасын интернэт хэрэглэгчид 643 сая болов. Хоёрдугаар сарын сүүлчийн байдлаар хөдөлгөөнт интернэт сүлжээний урсгал 48 тэрбум 760 сая GB хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 16.6 хувь өсжээ.

Нэрлэж буй хоёр сард тус гурван компани 292.3 тэрбум юанийн орлого олсон нь 2023 оны мөн үеэс 4.3 хувь нэмэгдэж, цахим холбооны бизнес мөн үеэс 14.4 хувь нэмэгджээ.


Уртнасан