Гал зогсоох тогтоолыг хэрэгжүүлэх ёстойг онцоллоо
2024-03-26 09:12:41
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гуравдугаар сарын 25-ны өдөр Газын зурваст гал зогсоох тогтоол батлах санал хураалт явуулав. БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь  үг хэлж, тогтоолыг хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцолжээ.

Тэрбээр хэлэхдээ,  Газын зурваст мөргөлдөөн үүссэн сүүлийн зургаан сард 32 мянга гаруй энгийн иргэд амиа алдсан. Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг заавал хэрэгжүүлэх ёстой бөгөөд НҮБ-ын дүрмийн дагуу хүлээсэн үүргээ холбогдох талууд биелүүлж, тогтоолын дагуу зохих арга хэмжээ авахыг Хятад улс шаардаж байна. Нөлөө бүхий улсууд холбогдох талуудад эерэг үүрэг гүйцэтгэх, тэр дундаа тогтоолын хэрэгжилтийг дэмжих бүх үр дүнтэй арга хэмжээ авахыг Хятад улс хүсэж байна.

Рамадан сард гал зогсоох нь зөвхөн эхний алхам бөгөөд үүн дээр тулгуурлан бүрмөсөн гал зогсоох ёстой. Үүний зэрэгцээ, Газын зурвасын бүслэлт, хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхэд тавьсан хориг саадыг нэн даруй цуцалж,  эд материалыг хүмүүст аюулгүй, шуурхай хүргэх ёстой гэжээ.