Германы бизнес эрхлэгчид: Хамтын ажиллагааны шинэ боломжууд авчрахыг хүсэн хүлээж байна
2024-03-26 18:59:41
Share
Share this with Close
youtube WeChat

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2024 оны ээлжит хурал өнөөдөр болов, Германы үйлдвэр худалдааны салбарын олон төлөөлөгч ХТРТ-ийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятад улс технологийн шинэчлэлээр шинэ үйлдвэрлэлийн хүчийг эрчимтэй түргэн хөгжүүлж байгаа нь Азийн эдийн засагт тогтвортой байдлыг бий болгоод зогсохгүй, Германы компаниудад харилцан ашигтайгаар хамтран ажиллах шинэ боломжуудыг авчрах болно гэжээ.

Германы дижитал маркетингийн үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал Нилс Хорстман: Бидний хамгийн их анхаардаг зүйл бол Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын үеэрх Хятадын технологийн шинэчлэл, хамгийн сүүлийн үеийн чиг хандлагын талаарх агуулга юм, энэ бол бид Хятадын түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан суралцаж, хамтдаа хөгжих үндэс суурь юм. Ялангуяа дижиталчлалын хувьд, Хятадын инновацийн ололт амжилт маш гайхалтай, үүнд шинэ платформууд, шинэ загварууд багтаж байна, эдгээрээс бид туршлага суралцаж, Германы компаниудад лавлагаа хангах боломжтой юм гэжээ.

Германы автомашин нийлүүлэгчдийн төлөөлөгч Франциска Путц: Хятад улс шинэ үйлдвэрлэлийн хүчийг эрчимтэй түргэн хөгжүүлж байгаа нь анхаарал татаж байна, Ер нь сүүлийн хэдэн жил Хятадад хөгжлийн энэ чиг хандлага бий болсныг бид илт мэдэрсэн юм, цаашид ч энэ чиг хандлага хурдтай хөгжинө гэдэгт итгэж байна. Бид мөн Хятад маягийн шинэчлэлээс үр шим хүртэх болно гэжээ.