Байлдааны шинэ загварын онгоцоо 15 оронд худалдахыг Япон зөвшөөрөв
2024-03-26 10:10:22
Share
Share this with Close
youtube WeChat

Японы засгийн газар өнөөдөр /3 сарын 26/ хуралдаж,  Их Британи, Италитай хамтран бүтээсэн дараа үеийн байлдааны нисэх онгоцоо гуравдагч оронд худалдахыг зөвшөөрсний зэрэгцээ үндэсний аюулгүй байдлын баталгаажуулах хурал дээр “Батлан хамгаалалтын тоног төхөөрөмжийг шилжүүлэх тухай гурван зарчим” хэрэгжүүлэх удирдамждаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Засгийн газрын шийдвэр нь Японы батлан хамгаалалтын бодлогод томоохон өөрчлөлт гарч байгааг харуулж байна.

Японы засгийн газар шинэ загварын байлдааны онгоц экспортлохоор энэ жагсаалтыг хязгаарлаж байгаа бөгөөд, онгоцыг Японтай батлан хамгаалалтын тоног төхөөрөмжийн гэрээ байгуулсан 15 оронд худалдах боломжтой юм байна. Үүнээс гадна, мөргөлдөөнтэй улс оронд худалдахгүй, экспорт хийх үед бодит байдлыг үндэслэн засгийн газар шийдвэр гаргана гэж нэмэлт өөрчлөлтөд тусгажээ.


Уртнасан