Японтой харилцаатай байхаас татгалзана гэж БНАСАУ мэдэгдэв
2024-03-27 10:21:41
Share
Share this with Close
youtube WeChat

БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлагийн гуравдугаар сарын 26-ны өдөр мэдээлснээр, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны дэд сайд Ким Ё Жон мөн өдөр БНАСАУ болон Японы дээд хэмжээний уулзалтын хэтийн төлөвийн талаар мэдэгдэл хийв. "БНАСАУ Японтой ямар ч харилцаа холбоо тогтоож, харьцахаас зайлсхийж, бүрэн татгалзах болно" гэж тэрбээр мэдэгджээ.

Эх сурвалжаас үзвэл, Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга энэ сарын 25-ны өдөр БНАСАУ Японы иргэнийг барьцаалсан асуудлыг шийдвэрлэснийг Японы тал хүлээн зөвшөөрөхгүй гээд, "цөмийн хошуут пуужингийн хэрэг" гэгчийг дурдсан. БНАСАУ хууль дүрмийн дагуу өөрийн орны аюулгүй байдлыг хамгаалахыг асуудал болгож, хөндлөнгөөс оролцохыг завдсан.

Япон ерөөс бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрэлхийлээгүй, БНАСАУ-тай ондоогоор харьцах цөс зориг ч үгүй. БНАСАУ болон Японы удирдагчдын уулзалтын тухай Японы ерөнхий сайд янз бүрээр ярьж байгаа нь тэр чигээрээ улс төрийн зорилготой хэрэг юм. Японы талын байр суурийг БНАСАУ-ын тал дахин тодорхой олж харлаа. Тиймд тус оронтой ямар нэгэн түвшний, эсвэл ямар нэгэн харилцаатай байхаас бүрэн татгалзана гэжээ.