Хиймэл оюун ухаан, өндөр чанартай хөгжил гол сэдэв болж байна
2024-03-27 14:53:15
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ удаагийн Бө-Аогийн Азийн чуулга уулзалт өнөөдөр, 27-нд салбар форум, дугуй ширээний уулзалт, яриа хэлэлцүүлэг зэрэг олон арга хэмжээ зохиожээ. Хиймэл оюун ухаан, банк санхүүгийн хамтын ажиллагаа зэрэг нь хүмүүсийн хэлэлцэх гол сэдэв болоод байна.

"Инновац, ногоон, дижитал, ухаалаг, уялдаа нэгдэл"-ээр өндөр чанартай хөгжил дайчлах сэдэвтэй салбар форумд Хятадын Зам тээврийн яамны дэд сайд Ли Ян хэлэхдээ, ирээдүйд Хятад улс шинэ эрчим хүчний цэнэглэх төхөөрөмж, дэд бүтцийг олноор нь байгуулна гэв.

Тэрбээр, Хятад улс жилд бараг 7 сая гаруй цахилгаан авто машин үйлдвэрлэж байгаа нь дэлхийн нийт гаралтын 60 гаруй хувийг эзэлж байна. Тиймээс ирээдүйд цэнэглэх шон олныг байгуулж, цахилгаан автомашин хэрэглэгчдэд үйлчилгээг илүү сайн үзүүлэх болно гэжээ.

Мөн өдөр бас Хятад бизнесменүүд, Хятадын цагаачдын зөвлөх нарын дугуй ширээний уулзалт болж, төлөөлөгчид шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг бий болгох, өндөр чанартай хөгжлийг ахиулах зэрэг сэдвээр ярилцсан байна.