Юньхай 3-02 дагуул хөөргөв
2024-03-27 09:38:42
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 27-ны өглөөний 6 цаг 51 минутад Хятад улс Тайюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанжэн-6 өөрчлөн сайжруулсан зөөгч пуужингаар Юньхай 3-02 хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, товлосон тойрог замд нь оруулжээ.

Юньхай 3-02 дагуулыг агаар мандал, далайн орчин, сансрын орон зайд судалгаа хийх, гамшгаас урьдчилан сэргийлж гамшгийн эрсдэлийг бууруулах, мөн шинжлэх ухааны туршилтад ашиглах юм.

Дашрамд дуулгахад энэ бол Чанжэн загварын зөөгч пуужингийн 514 дахь удаа хөөргөлтийн үүрэг гүйцэтгэж байгаа болно.


Уртнасан