Төвөдийн өмнөд бүс эртнээс Хятадын нутаг дэвсгэр гэв
2024-03-28 16:22:09
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Ү Чянь өнөөдөр, 28-ны үдээс хойш хэвлэлийн бага хурал хийлгэхдээ, Төвөдийн өмнөд бүс бол эртнээс л Хятад улсын нутаг дэвсгэр байсан. Энэхүү бодит үнэнийг хэн ч үгүйсгэж чадахгүй болохоор "Аруначал Прадеш" гэдэг бол байж болшгүй зүйл гэв.

Тэрбээр, Америк бусад улс орнуудын дунд маргаан үүсгэж, өөрийн ашиг сонирхлоо биелүүлсэн түүх мундахгүй олон. Энэ бүхнийг олон улсын хамтын нийгэмлэг сайн мэднэ. Хятад Энэтхэгийн хооронд зөвшилцөл, холбоо харилцааны боловсронгуй механизмтай байгаа тул хоёр тал хилийн зааг шугамын асуудлыг  зөвшилцлийн замаар эв зүйтэй зохицуулж болох юм гэжээ.