Бө-Аогийн чуулга уулзалтын тухай Ши Жиньпиний тодотгол үг
2024-03-28 15:12:47
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын үндсэн чуулган өнөөдөр, гуравдугаар сарын 28-нд албан ёсоор эхэлж байна. Уржигдар, 26-ны өдрөөс эхэлсэн цуврал форумаар гадаад дотоодын 2000 гаруй зочид дэлхийн эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн инновац, нийгмийн хөгжил, олон улсын хамтын ажиллагаа зэрэг сэдвээр өргөн хүрээн санал солилцож, цар эриний асуудлыг хамтдаа хэлэлцсэн юм. 

Хятад улсын дарга Ши Жиньпин 2013 оноос хойш Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын үндсэн чуулганд таван удаа оролцон тусгай сэдвээр илтгэл тавьж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах, Ази болон дэлхийн улам гэрэлт хэтийн төлөвийг хамтдаа цогцлоох тухай Хятад улсын санал санаачилга, төсөл төлөвлөгөөг танилцуулсан юм. 

Тэрбээр өмнөх илтгэлүүддээ дараах түлхүүр үг, тодотголыг ашиглаж байв. Тухайлбал: 

Итгэл зоригоо хурцлах: Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2022 оны чуулганы нээлтэд Ши Жиньпин ведиогоор илтгэл тавихдаа " Амар амгалан, аюул бэрхтэй аль ч үед итгэл зоригоо хурцлах ёстой" гэв. 

Хамтран ажиллаж хамтдаа хожих: 2015 оны чуулганд илтгэл тавихдаа Ши Жиньпин "Нуур мөрөн устай бол жижиг голууд ширгэхгүй, жижиг гол цутгалан устай л бол нуур мөрөн ч дундрахгүй" гэдэг үгээр сайн сайхан ирээдүйг цоглооход хамтран ажиллаж хамтдаа хөгжих ёстойг зүйрлэж байв. 

Энх тайван, аюулгүй: 2013 оны чуулганы нээлт дээр Ши Жиньпин "Дөрвөн тивийн улс үндэстэн бүгд ахан дүүс" гэдэг үгээр энх тайвнаар зэрэгцэн хөгжихийн чухлыг онцолсон юм.

Соёл иргэншлээсээ харилцан судалж суралцах: 2015 оны чуулганы нээлтэд Ши Жиньпин "Түмэн бодис ялгаатай байдаг нь байгаль дэлхийн өвөрмөц өгөгдөл" гэдэг үгээр улс үндэстнүүд соёл иргэншлийн ялгаа зөрүүтэй байх нь хэвийн үзэгдэл, гэхдээ харилцан суралцах ёстой гэдгийг онцолсон юм.