Палестин Израилын хэлэлцээ мухардалд оржээ
2024-03-28 09:44:24
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн хэвлэлүүд энэ сарын 27-ны өдөр холбогдох эх сурвалжуудыг иш татан мэдээлснийг үзвэл, Газын зурваст гал зогсоох, баривчлагдсан хүмүүсийг суллах талаар Израил Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн (ХАМАС) хоорондын хэлэлцээ дахин мухардалд оржээ. Гэвч хоёр тал хэлэлцээг чадлынхаа хэрээр үргэлжлүүлсээр байгаа бөгөөд талууд төлөвлөгөөгөө танилцуулж байгаа юм байна.

Катар, Египет зэрэг орны хүчин чармайлт дор ХАМАС болон Израил энэ сарын 18-наас эхлэн Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн шинэ шатны хэлэлцээг Дохад эхлүүлсэн. Гэвч хоёр тал гал зогсоох хугацаа, баривчлагдсан хүмүүсийг суллах зэрэг асуудлаар мөн л санал зөрөлдсөн хэвээр байна.