Жао Лэжи Бө-Аогийн төлөөлөгчидтэй уулзав
2024-03-28 09:39:58
Share
Share this with Close
youtube WeChat

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лэжи гуравдугаар сарын 27-нд Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын удирдах зөвлөл, Зөвлөн туслах хороо болон стратегийн хамтын ажиллагааны түнш аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзжээ.

Жао Лэжи хэлэхдээ, энэ жилийн чуулга уулзалт "Ази ба дэлхий: Нийлэг сорилт, хамтын хариуцлага" уриатай зохиогдож, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтээрээ анхаарч буй олон асуултад хариу өгөх тул маш чухал бодит ач холбогдолтой юм. Өнөөгийн дэлхий ертөнцөд олон сорилт, хямрал, эрсдэлүүд солбицож байна. Хүндрэл бэрхшээл нэмэгдэх тусам бид нийтлэг ойлголтоо бататгаж, эв санаа нэгтэйгээр хамтран ажиллах ёстой. Хятад улс өөрийн шинэ хөгжлөөрөө дэлхий дахинд олон шинэ боломж олгох болно. Түүнчлэн Хятадын тал урьдын адилаар Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын хөгжлийг дэмжих болно. Чуулга уулзалт нь Ази тивд тулгуурлаж, даян дэлхийд чиглэн, голч шударгаар шинийг санаачилж, өвөрмөц давуу талаа бадруулж, нээлттэй, багтаамжтай хөгжин, хөгжлийг хамтаар эрэлхийлэх чухал индэр болж, Ази тив, цаашлаад дэлхий нийтийн хөгжилд улам их үүрэг гүйцэтгээсэй хэмээн хүсэж байна гэв.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын удирдах зөвлөлийн дарга Бан Ги Мун тэргүүтэй төлөөлөгчид Ши Жиньпиний дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл баримтлал болон дэлхийн хөгжлийн санаачилга зэргийг өндрөөр үнэлж, чуулга уулзалтын хөгжил, талуудын эв санааны нэгдэл, хамтын ажиллагааны төлөө улам их үүрэг гүйцэтгэж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.